2024/05/04

Д.Ганбат Азийн наадмаас алтан медаль хүртлээ

info@inder.mn
2023/10/25

БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй Азийн зуны спортын пара наадмын жүдо бөхийн төрөлд дасгалжуулагч Ч.Нарантуяагийн удирдлага дор эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Азийн аварга Азийн аварга Д.Ганбат алтан медалийн төлөө Казахстаны бөхтэй барилдаж, цэвэр ялснаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Д.Ганбат нь Азийн наадамд хамгийн олон оролцсон монгол тамирчин бөгөөд Азийн наадмын иж бүрдэл медальтай болж байна. Түүнчлэн Азийн наадмын Монголын багийн 20 дахь медальтан боллоо.

Монголын Паралимпын хороо /Mongolian Paralympic Committee/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна