2024/05/08

Амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авлаа

info@inder.mn
2023/11/17

Азийн зуны спортын IV пара наадам БНХАУ-ын Ханжоу хотноо 2023 оны аравдугаар сарын 22-28-ны хооронд болж манай улсаас спортын 14 төрлөөр 68 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтай эх орондоо ирсэн.

Амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдыг 11 дүгээр сарын 7-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй яамны удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн тэргүүтэй агентлагийн газрын дарга нар хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн билээ.

Өнөөдөр тухайн үед ирж амжаагүй Таеквондогийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Э.Батнасан, МУГТ Э.Содномпилжээ, дасгалжуулагч Э.Энхбаяр нарт хүндэтгэл үзүүллээ гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна