2024/02/26

Эрүүл мэндийн сайдад Зөвлөмж хүргүүлэв

info@inder.mn
2023/11/23

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлж буй төлбөртэй тусламж, үйлчилгээтэй холбоотой дүрэм, журам, тарифтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдад, төрийн үйлчилгээний хүнд суртлыг таслан зогсоох, бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хийж, холбогдох этгээдэд мэдэгдэж байх, аливаа шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гаргаж, түүнд тавих хяналтыг сайжруулах, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг цахим хуудас болон бусад хэлбэрээр олон нийтэд нээлттэй, ил тод байршуулах, иргэдийг холбогдох мэдээллээр хангах чиглэлээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус зөвлөмж хүргүүллээ.

“Глобал удирдагч” их сургууль, Хууль зүйн сургуультай хамтран тодорхой нөхцөл байдалд үнэлгээ өгөх, авлигын эсрэг хууль тогтоомжийг судлах, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгох, цаашид хууль зүйн сургуулиудын практик судалгааны үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, авлигын эсрэг боловсролыг дэмжих, соён гэгээрүүлэх зорилготой мэтгэлцээнийг 122 оюутныг хамруулан зохион байгуулав.

Авлигын эсрэг сургалтад нийт 459 хүнийг хамрууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна