2024/05/19

Дорнод: “Эрүүл жиндээ хүрсэн хамт олон” шалгарлаа

info@inder.mn
2023/11/24

Эрүүл мэндийн яамнаас үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяны хүрээнд Дорнод аймгийн 17 төрийн байгууллагын албан хаагчдын дунд 60 хоногийн хугацаатай өрнүүлсэн болзолт уралдааны дүн гарлаа.

“Эрүүл жиндээ хүрсэн хамт олон”-оор Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар шалгарч, дэд байрт Хүнс хөдөө аж ахуйн газар орж, удаахыг байрыг Шүүхийн тамгын газар эзэлсэн бол тусгай байрын шагналыг Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон хүртлээ.

Болзолт уралдааныг хөдөлгөөний хомсдолд хүргэж болох байнгын суугаа ажил мэргэжилтэй албан хаагчдыг хамруулан, хамт олноор нь идэвхжүүлэн, сэдэлжүүлж, тэднийг эрүүл жиндээ ороход туслах мөн хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл, аюулгүй ажлын байр, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд байгууллагын удирдлага, хамт олны манлайлал, оролцоог нэмэгдүүлэх зорилготой зохион байгууллаа.

Аяны үр дүнд таргалалтын хоёрдугаар зэрэгтэй байсан гурван иргэн таргалалтын нэгдүгээр зэрэг рүү, таргалалтын нэгдүгээр зэрэгтэй 11 иргэн илүүдэл жин рүү, илүүдэл жинтэй найман иргэн хэвийн жинд шилжсэн үр дүн гарчээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна