2024/05/03

Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журамд нэмэлт өөрчлөлт орлоо

info@inder.mn
2023/11/27

Санхүүгийн зохицуулах хорооны “Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам” 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК-иас “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 37 тоот тогтоолоор баталсан. Тус тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 483 тоот тушаалаар батламжилж, мөн өдрөөс дагаж мөрдөхийг үүрэг болголоо. 

Энэхүү нэмэлт өөрчлөлтөд холбогдох хууль, тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, “Үнэт цаасны клирингийн төв” ХХК, “Мандал ассет менежмент” ХХК-иас холбогдох саналуудыг авч тусгасан.

“Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын нэмэлт өөрчлөлтөөр хөрөнгө оруулалтын санд үзүүлэх үйлчилгээний хөлсийг бууруулж, бүртгэх үйлчилгээний хөлс болон жилийн үйлчилгээний хөлс 50%-иар буурахаар тооцоо судалгааг хийж, олон улсын болон, бүс нутаг, хөгжиж буй биржүүдийн хөрөнгө оруулалтын сангийн шимтгэл хураамжтай харьцуулан, ойролцоо хэмжээтэйгээр тогтоосон болно.

Түүнчлэн иргэд, олон нийт хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломж нэмэгдлээ.

“Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын нэмэлт өөрчлөлттэй энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна