2024/05/03

Хатгалгааны дараа ханиалга дөрвөн долоо хоног хүртэл үргэлжилж болно

info@inder.mn
2023/12/21

ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний идэвхжлийн үеийн нөхцөл байдал, эмнэлгийн ачаалал, ор зохицуулалт, хүний нөөцийн чиглэлээр авч буй арга хэмжээний талаар болон томуу, томуу төст өвчний үед анхаарах асуудуудын талаар мэдээлэл хийсэн.

 "ZINT" эмнэлгийн үүсгэн байгуулагч Т.Навчаа эмч эцэг, эхчүүдэд дараах зөвлөгөөг өгсөн.
 
Тэрбээр “Томуу бол огцом эхэлнэ. Гэнэт 38 хэм хүрч халуурна. Ойр ойрхон өндөр халуурна. Томуу нь томуу төст өвчнөөсөө өвдөлт ихтэй байдаг. Толгой их өвдөнө, яс булчин, үе, ууц нуруу, хоолой их өвдөнө. Хоолны дуршил буурдаг. Бага насны хүүхдэд уушгины бус шинжүүд илэрнэ. Баас шингэрч, олон удаа суулгана. Томуу төст өвчний үед уушгины бус шинж тэмдгүүд илэрдэггүй.
 
Гурван сар хүрээгүй хүүхэд 37.5 хэм хүрч халуурвал яаралтай эмчид хандана. Харин гурван сараас дээш настай хүүхэд 38.5 хэм, үүнээс дээш халуурвал эмнэлэгт хандах шаардлагатай. Мөн ханиалгаас өөр шинж тэмдэг илрэхгүй бол бүү санаа зовоорой. Маш их ачаалалтай энэ үед эмнэлэгт ирээд өвчин авах эрсдэлтэй.
 
Энэ үед эцэг, эхчүүд “Манай хүүхэд эмнэлэгт долоо хоноод гарсан, одоо сайн байгаа гэхдээ ханиагаад байна” гэж ирж байна. Үүнд санаа зовох хэрэггүй. Энэ томуу, томуу төст өвчин, хатгалгааны дараа ханиалга дөрвөн долоо хоног хүртэл үргэлжилж болно” гэсэн юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна