Польш улсад болж буй биатлоны Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Энхбатын Энхсайхан алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Өдгөө 21 настай Э.Энхсайхан 15 км-ын зайг 44.34:8 минутын хугацаанд туулжээ.
Удаах байрт Финланд, Эстонийн тамирчид орсон байна.
Э.Энхбат өмнө нь 2020 онд залуучуудын өвлийн олимпын наадамд XII байр эзэлж байсан ба түүний хувьд Монголын биатлоны спортын анхдагч амжилтыг үзүүлсээр байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна