Даланзадгад сумын 5 чиглэлд 7 км авто зам, явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийг цогцоор нь байгуулах ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
Уг бүтээн байгуулалтын ажилтай холбоотой газар чөлөөлөх асуудал бэрхшээл их тохииолдож байгаа бөгөөд энэ талаар замын трассд орсон айл өрхийн иргэдтэй уулзаж бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо.
Иргэд харилцан ойлголцож замын трассд орсон хэсгүүдээ чөлөөлж бүтээн байгуулалтыг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Хатуу хучилттай автозам, явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий бүтээн байгуулалтын ажлыг Дардан говь ХХК гүйцэтгэж байгаа ба 11 дүгээр сарын 10 гэхэд дуусгаж ашиглалтад оруулах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна