Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран "Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх" төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд тус агентлагийн шинжээч Маркус Грюненфелдер, Симон Цу нар гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд ОБЕГ-т ажиллалаа.
Энэ удаагийн айлчлалаар өнгөрсөн оны үйл ажиллагааг дүгнэж, энэ онд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөв.
Түүнчлэн төслийн хүрээнд хот дахь эрэн хайх, аврах ажиллагаа болон удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр хэд хэдэн цуврал сургалт зохион байгуулахаар тогтлоо. Мөн модуль сургалтын байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна