2024/05/04

Урлагийн наадамд Хойд бүсийн "Алтан гадас" баг тэргүүлж, Өмнөд бүсийн “Мазаалай”, НОБГ-ын “Хангарьд” багууд удааллаа

info@inder.mn
2024/04/22

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяаслаг алба хаагчдыг алдаршуулах зорилгоор Онцгой байдлын байгууллагын “Урлагийн наадам”-ыг зохион байгууллаа.

Урлагийн наадамд ОБЕг-ын харьяа Үндэсний аврах бригад, 09,121, 120, 111, 113, 115, 179, 185, 112 дугаар анги, НОБГ болон бүсийн төвүүдээс шалгарсан нийт 6 баг оролцож, гоцлол дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг, жүжигчилсэн тоглолт гэсэн таван төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

Нийлбэр дүнгээр тэргүүн байрт  Хойд бүсийн “Алтан гадас”, бүсийн дэд байрт  Өмнөд бүсийн “Мазаалай”, гутгаар байрт  НОБГ-ын “Хангарьд”,  тусгай байрт Зүүн бүсийн “Цагаан шонхор” баг тус тус шалгарлаа.

Харин “Дууны шилдэг номинаци” төрөлд Баруун бүсийн “Ноён Оргил баг”-ийн гоцлол дуучин, ахмад Б.Азжаргал, “Бүжгийн шилдэг номинаци” төрөлд  Өмнөд бүсийн “Мазаалай” хамтлаг,  “Хөгжмийн шилдэг номинаци” төрөлд  Үндэсний аврах бригадын гоцлол хөгжимчин, ахлах ахлагч Д.Батчулуун, “Язгуур урлагийн шилдэг номинаци” төрөлд Баруун бүсийн “Ноён оргил” баг,   “Жүжигчилсэн шилдэг номинаци” төрөлд  НОБГ-ын “Хангарьд” баг  тус тус шалгарсан амжилтыг үзүүллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна