2024/05/04

С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа

info@inder.mn
2024/04/22

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ удаагийн бүлгийн хурлаа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулав. Бүлгийн өргөтгөсөн хуралдаанд АН-ын дарга, удирдлагууд болон 2008 оноос хойш УИХ-д сонгогдсон гишүүдийн төлөөлөл оролцлоо. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуулуудын талаар тус бүлгийн дарга, гишүүд мэдээлэл хийлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн асуудал сонгууль бүрээр яригдаж нэг улс төрийн хүчин дандаа хожиж, нэг нь бурууддаг боллоо. Энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг нууцаас бүрэн гаргахгүй нууц хэвээр нь байлгасаар байна. Нууц байлгах нь нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг боллоо. Тиймээс хууль дүрмийн хүрээнд бүх мэдээллийг нь ил тод нээлттэй болгохыг шаардаж байна. Нээлттэй болгох эрх нь Засгийн газарт бий.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Засгийн газраас зохион байгуулалттайгаар хэд, хэдэн нэвтрүүлэг бэлтгэж, нийгмийг маш их талцуулж, ард иргэдийг бухимдуулж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний болчихлоо. 1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш 26 жил өнгөрсөн. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг аваад үзэхэд тухайн аллагын эзэд нь илэрсэн ч юмуу, илрээгүй ч юм уу эргэлзээнд оруулсан байна. Ийм учраас Бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг явуулъя. С.Зориг агсантай холботой асуудлыг нууцаас гаргаж ил болго. Эрүүдэн шүүсэн гээд байгаа асуудлыг ч ил гаргах ёстой.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна