2024/05/04

ЖДҮГ-ын албан тушаалтнууд болох Д.Надмидцэдэн, Б.Алтансүх нарын хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ

info@inder.mn
2024/04/22

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Тухалбал, Жижиг дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Н, ахлах мэргэжилтэн Б.А нар нь Жижиг дунд үйлдвэрийн газарт зээлийн өр төлбөртэй “Д” ХХК-аас өр төлбөрийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “Д” ХХК-аас нэхэмжилж буй өр төлбөр болох 612.1 сая төгрөгийг 427.8 сая төгрөг болгон бууруулж, эвлэрлийн гэрээ байгуулж, Жижиг дунд үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэргийг шалгаж дуусчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна