2024/05/04

Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн лавлагааг олгож эхэллээ

info@inder.mn
2024/04/23

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйл 32.2.4, 29 дүгээр зүйлийн 29.3.1-д Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч “Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаарх Улсын дээд шүүхийн лавлагаа” авах тухай заасан байдаг.

Дээрх лавлагааг Улсын дээд шүүх 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн олгож эхэллээ.

Тиймээс иргэн та Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн лавлагаа авахад бүрдүүлэх баримт бичгийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу хэмээн Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна