2024/05/04

Эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжсийг Үндэсний номын санд гардуулан өглөө

info@inder.mn
2024/04/23

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг номын дээжээ Үндэсний номын санд гардуулан өглөө. 

Тодруулбал, тус хүрээлэн нь Онцгой байдлын байгууллагад мөрдөгдөж байгаа дүрэм, журам, авч хэрэгжүүлж байгаа олон улсын болоод улсын бодлого, хөтөлбөр,цаашлаад алба хаагчдын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор  “Гамшгаас хамгаалах цагаан ном”, “Судалгааны ажлын эмхтгэл”, “Гамшиг судлал, инновац” сэтгүүлийг эрхлэн гаргадаг бөгөөд эдгээр эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжсийг хандивласан юм.

Дашрамд дурдахад, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарлаж, энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна