2024/05/04

“Шинэ хоршоо” хөдөлгөөнд малгүй болсон малчид хамрагдаж болно

info@inder.mn
2024/04/23

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулийн төслийг  УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталсан. Хуулийн хүрээнд Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, хоршооны гишүүн малчдад 6 хувийн хүүтэй, 80-100 хувийн батлан даалтаар 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой болсон билээ. 

      Энэ өвлийн хувьд малын зүй бус хоргодол өндөр байгаа учир “малгүй болсон малчид хөтөлбөрт хамрагдаж болох эсэхийг малчдын зүгээс лавлаж байна. Тухайлбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар малчин өрхийн түвшинд гарсан малын хорогдлын мэдээгээр оны эхний малын 70 хувийг хорогдуулсан 2329, 80 хувийг хорогдуулсан 1140, малаа 90 хувийг хорогдуулсан 570, огт малгүй болсон 499 өрхийн мэдээллийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хүргүүлээд байна. Малгүй болсон хоршооны малчин зээл авах бол 20.0 сая хүртэл төгрөгийг Зээлийн батлан даалтын саннгаар баталгаа гаргуулан авах, 50.0 сая хүртэл төгрөгийг өөрийн үл хөдлөх хөрөнгийн барьцаа тавьж зээл авах боломжтой. Мөн 16 насанд хүрсэн иргэнийг "хоршооны гишүүн" гэж хоршооны дүрэмд заасан хэмжээгээр хоршоонд хувь хөрөнгө оруулсан, 16 насанд хүрсэн иргэнийг хэлэх тул малгүй болсон ч хоршооны гишүүн  малчин тэгш эрхтэй байх аж.

 Түүнчлэн малгүй болсон малчин өрх малжуулах төсөл хөтөлбөрт хамрагдаж болно. Хоршооны гишүүнээр элсэж хамтран ажиллах боломжтой. Малгүй буюу барьцаа хөрөнгөгүй болсон малчинд Засгийн газраас хоёр бодлого хэрэгжиж буй.

Нэг нь малжуулах хөтөлбөр. Энэ нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС)-аас олгох хүүгүй барьцаагүй 5-8 сая төгрөгийн зээл юм. Үүгээр малгүй болсон малчид малтай болох боломжтой.

Нөгөөх нь малгүй болсон иргэд “Шинэ Хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд олгох зээлд хамрагдах боломжтой. Үүн дээр Зээлийн батлан даалтын сан (ЗБДС) 20 сая төгрөг хүртэл зээл дээр барьцаа хөрөнгө дээр нь 100 хувийн батлан даалтыг нь гаргаж байгаа болохоор барьцаа буюу малгүй болсон малчин хамрагдах боломжийг олгож байгаа юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна