2025/03/14

ПАРИС 2024: АНУ-ын баг тамирчид 122 медальтайгаар тэргүүлсэн хэвээр байна

info@inder.mn
2024/08/11

Парис хотноо явагдаж байгаа зуны ээлжит олимпоос өнөөдрийн /2024.08.11/ байдлаар медалийн тоогоор АНУ-ын баг тэргүүлсэн хэвээр байна. Тус улсын тамирчид 38 алт, 42 мөнгө, 42 хүрэл медалийг "Парис-2024" Зуны олимпоос хүртээд байна.

Харин алтан медалийн тоогоор Хятадын баг тамирчид 39 алт, 27 мөнгө, 24 хүрэл, нийт 90 медальтайгаар тэргүүлж байгаа юм.

Сонирхуулахад, энэ удаагийн олимпоос БНХАУ-ын усанд сэлэлтийн тамирчин эмэгтэй Чен Юу Фэй нийт 6 медальтайгаар хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорч байгаа бол Францын усанд сэлэлтийн эрэгтэй тамирчин Леон Мерченд 4 алтан медаль авснаар хамгийн олон алтан медаль зүүсэн хүн болж байна.

Бид та бүхэнд өнөөдрийн 08:00 цагийн байдлаар тус олимпоос хүртсэн алтан медалийн тоогоор (медалийн чансаагаар) тэргүүлж яваа 10 улсыг танилцуулъя.

Нийтэлсэн: Парис 2024



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна