2024/09/19

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин өчүүхэн ирэх муу.

info@inder.mn
2024/09/12

2024-09-12, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9

Аргын тооллын: 2024-09-12, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 06:26-19:11

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин өчүүхэн ирэх муу.

Барилдлага: Үл зохилдохын барилдлагатай өдөр

Билгийн тооллын 9, Бархасбадь гараг. Гар одтой, Намрын дунд харагчин тахиа сарын долоон улаан шарагчин туулай өдөр.
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:26-19:11
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Хий
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин өчүүхэн ирэх муу.
Өдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг болой
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар
хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна