2024/09/19

​Хөлбөмбөгчин Кристиано Роналдо цахим орчинд 1 тэрбум дагагчтай болжээ

info@inder.mn
2024/09/14

Хөлбөмбөгчин Кристиано Роналдо цахим сүлжээнд нэг тэрбум дагагчтай болжээ. Тэрбээр энэ гайхалтай амжилтад хүрсэн анхны хүн болж байна. Түүний инстаграм, фэйсбүүк, твиттер, "YouTube", "Weibo", "Kuaishou" зэрэг цахим сүлжээнүүдийн нийт дагагчийн тоог нэгтгэхэд нэг тэрбум хүрсэн аж.

Гэхдээ энэ нь бодитоор нэг тэрбум хүн гэсэн үг биш. Дагагчид дунд хуурамч хаяг цөөнгүй байгаа гэж үзэж байна.

"Гэсэн хэдий ч энэ бол анхаарал хандуулахгүй байхын аргагүй гайхалтай тоо. Гайхалтай ололт амжилт. Энэ бол хэвлэл мэдээллийн салбарт гарч буй өөрчлөлтийг улам тодотгож байна. Технологийн ачаар хүмүүст хэрхэн хүрч болохыг харуулж байна" гэж "PP Foresight" байгууллагын мэргэжилтэн Паоло Пескаторе хэлжээ.

Хөлбөмбөгийн талбай дээр Роналдо аргентин од Месситэй өрсөлддөг гэх боловч цахим сүлжээнд тийм өрсөлдөөн байхгүй. Учир нь Месси ердөө 623 сая дагагчтай ажээ.

Цахим сүлжээнд хамгийн их дагагчтай бусад алдартнаас дурдвал, Селена Гомез 690 сая, Жастин Бибер 607 сая, Тэйлор Свифт 574 сая, Рок 557 сая, Кайли Женнер 551 сая, Ариана Гранде 508 сая дагагчтай. Харин дэлхийн шилдэг "YouTuber" гэгддэг "MrBeast" 543 сая дагагчтай.

Кристиано Роналдо "YouTube"-д дөнгөж өнгөрсөн сард нэгдсэн. Гэтэл түүний хаяг ганцхан долоо хоногийн дотор 50 сая дагагчтай болжээ.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна