Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль болон дотуур байрны их засварын ажил дууслаа.
Сургуулийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн барилга болон дотуур байруудад их засварын ажил хийгдлээ.
Үүнд:
Сургуулийн - 7139.0 м.кв талбай,
Дотуур байрны /эрэгтэй/ - 1616.0 м.кв,
Дотуур байрны /эмэгтэй/ - 1726.0 м.кв талбайд дотор засал, инженерийн шугам сүлжээ, дээвэр засвар болон фасад засварын ажлууд бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.
Тус ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Гурван тахилгат оргил ХХК" ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна