“Минж үржүүлэх нутагшуулах төв”-д Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 151 дүгээр сургуулийн сурагчид зочиллоо.
Тус газрын “Минж үржүүлэх, нутагшуулах төв” нь минжийг үржүүлж байгальд суллан тавихаас гадна иргэд олон нийтэд экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулдаг.
Сурагчид минжний амьдралын онцлог, байгаль экологид гүйцэтгэх үүрэг, Туул голд нутагшуулсан минжний талаар болон нийслэлийн нутаг дэвсгэр дэх зэрлэг амьтад, суурьшлын бүсэд орж ирсэн амьтдын талаар танилцуулга сонсож, харилцан ярилцлаа гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна