2024/11/21

Нийслэлийн ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдөд авлигын эсрэг сургалт зохион байгуулав

info@inder.mn
2024/11/14

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шинээр сонгогдсон 45 төлөөлөгчид авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацааг 2024-2028 онд хэрэгжүүлэх төлөөлөгчдөд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Авлигын эсрэг эрх зүйн орчин, ИТХ-ын бүрэн эрх, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ойлголтыг өгөх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 84 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтийг бүрэн хангаж, хуулиар олгогдсон бүрэн эрхүүдийг хэрэгжүүлэхэд хууль тогтоомж зөрчсөн шийдвэр гаргахгүй байх зэргээр анхаарч ажиллахыг зөвлөв.

Сургалтад Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин нар оролцож, татварын хуулийн хэрэгжилт болон нийслэлийн төсвийн асуудлаар мэдээлэл танилцуулга хийлээ гэж АТГ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна