2024/09/20

“Бүх нийтийн гүйлт-2024” болно

info@inder.mn
16 цаг 34 минутын өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон талбайд “Эрүүл амьдралын экспо” есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд болно.

 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд танилцуулан сурталчлах зорилгын хүрээнд зохион байгуулж буй энэхүү бүх нийтийн гүйлтийн арга хэмжээ нь олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу үеийг гүйлтийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягт уриалах замаар эрүүл тэгш хүртээмжтэй нийгмийн орчныг бүрдүүлэх зорилготой.
 

Эрүүл амьдралын хэв маягийг нэвтрүүлж, хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх, баталгаатай, чанартай эрүүл хоол хүнс, бүтээгдэхүүн үйлчилгээг бүх насны хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрүүдийг багтаасан арга хэмжээ болохыг зохион байгуулагчид онцолж байна.
 
Энэхүү өдөрлөгийн үеэр эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтыг дэмжих зөвлөгөө мэдээлэл, жирэмсэн болон хөхүүл, нярай, бага насны хүүхэдтэй ээжүүд, ахмад настанд зориулсан сургалт бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой.
 
Бүх нийтийн гүйлтийг “Дүнжингарав”-Хүннүгийн зам-Улиастайн гүүр-“Дүнжингарав” гэсэн маршрутын дагуу зохион байгуулах юм.
 

Есдүгээр сарын 21-нд:
 

10:00 Иогийн нарны мөргөл
11:00 Жирэмсэн үеийн сэтгэл зүй
12:00 Өдөрлөгийн нээлт, жирэмсний иогийн дасгал
14:00 Нярайг бор хоолонд оруулах сургалт
14:20 0-3 насны хүүхдийн сэтгэл зүй
14:40 Kids activie
15:30 Хүүхдийн хооллолт
16:00 Хүүхдийн сэтгэл зүй, харилцааны онцлог сургалт
16:30 Дасгал хөдөлгөөн
17:00 Movie time
 

Есдүгээр сарын 22-нд:
 

10:00 Иогийн дасгал
10:40 Ахмадын хооллолт
11:00 Урьдчилан сэргийлэлт үзлэгийн тухай
11:20 Нуруу засал
11:50 Эрүүл тэнцвэртэй хооллолт
12:20 идэвхтэй дасгал хөдөлгөөн
12:40 Дасгал хөдөлгөөний үеийн хооллолт
13:00 Иогийн дасгал
13:40 Эрүүл амьдралын хэв маяг, хэлэлцүүлэг
15:30 Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээ
16:00 Зумба бүжиг
16:30 Урлагийн тоглолт болно гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна