Хүүхдийн аюулгүй байдал эцэг, эхчүүдийн хүлээсэн үүрэг хариуцлагын нэгдүгээрт байх ёстой. Мэдээж хүүхдийн алхам бүрийг эцэг эх хянаж чадахгүй, тийм ч боломж байхгүй. Хэрвээ таагүй нөхцөл байдлаас зайлсхийж чадаагүй бол үр дагаврыг нь багасгах арга барилыг мэдэж байх ёстой. Хүүхэд хахсан үед ямар арга хэмжээ авахыг өнөөдөр танд танилцуулна.
Хахах нь бүх насны хүнд тохиолдож болох ч ихэвчлэн бага насны хүүхдүүд өртдөг. Хүүхдийг хахах үед анхны тусламж үзүүлж чадаагүйгээс амь насаараа хохирох аюултай байдаг. Хүүхдүүд ихэвчлэн жижиг тоглоом, үрлэн чихэр, цагаан самар, бүхэл хоол унданд хахдаг. Тиймээс хэрвээ хүүхэд чинь хахсан бол аманд нь юу байгааг шалгаад, хоол унд янз бүрийн зүйл байвал авч хаяна. Мөн зогсоо байрлалд бага зэрэг бөхийлгөөд, хоёр далны хооронд таван удаа гарынхаа алгаар хүчтэй цохиж доргионо.
Үүний дараа аман доторхыг нь харж, хахсан зүйл гарсан үгүйг шалгана. Гараагүй бол түргэн тусламж дуудаад, дараах тусламж үзүүлээрэй. Хахсан хүүхдэд нэн яаралтай тусламж үзүүлэх ёстой, түргэний машин ирэхийг хүлээх огт хэрэггүй. Энэ үед тусламжийг хойшлуулах ямар ч шаардлагагүйг анхаараарай.
Анхны шинж тэмдэг
1. Хүүхэд уйлж чадахгүй, агаар амьсгалж чадахгүй, хашхирахыг хүсэх боловч дуу нь гарахгүй.
2. Нүд нь том нээгдсэн байна.
3. Ангайсан амнаас нь маш их хэмжээний шүлс гоожно.
4. Нүүрний арьс улайж хөхөрнө.
5. Хүүхэд хоолойноосоо гараараа барина.
1. Хүүхдийн хоёр гарыг дээш өргөж амьсгалын замыг аль болох нээж өгнө, ингэснээр амьсгал жигдэрч эхэлдэг байна.
2. Хэрвээ анхны арга тус болохгүй байгаа бол хүүхдийг хэвлийгээр нь доош харуулна. Толгой нь цээжнээсээ доош түвшинд байхаар бариарай. Хэд хэдэн удаа нуруун дундуур нь хоёр далны дундуур нь зөөлөн алгадна – гэхдээ бага зэрэг түлхэж байгаа мэт даралт өгөөрэй.
3. Мөн хөлнөөс нь бариад өргөж болно. Хэрвээ гадны биет бие дотор гацсан бол гэхдээ жижигхэн зүйл бол унаж гарах болно. Энэ тохиолдолд ам руу нь хуруугаа хийж байгаад бөөлжүүлж ч болох юм. Хэрвээ гадны биет эсвэл хоол хүнсний хэлтэрхий улаан хоолойд гацсан бол арай өөр арга ашиглана: Гэдэс дээр идэвхтэй дарж илүү их агаарын солилцоо бий болгохыг хичээгээрэй.
1. Геймлехийн аргыг ашиглана. Хүүхдийн нурууны ард зогсоно
2. Бүсэлхийнээс нь хоёр гараараа барина.
3. Нэг гарын шуун дээр нөгөө гарын алгаар атгаж барина. Хүйс болон хавирганы дунд зайд гар байрлах юм.
4. Гараа атгаж барина.
5. Тохойгоороо өөр рүүгээ шахаад хүүхдийн гэдэс дээр дарна, чиглэл нь доороос дээш байна.
6. Энэ хөдөлгөөний хэд хэдэн удаа хэмнэлтэйгээр хийнэ.
1. Эмч нар хуруугаа хүүхдийн хоолой руу хийхгүй байхыг анхааруулж байна, яагаад гэвэл гадны биетийг гаргаж чадахгүй бүр гүн оруулах аюултай байж болно. Гэхдээ зарим нэг тохиолдолд хахсан зүйлийг хуруугаар авахаас өөр аргагүй байдаг. Тухайн нөхцөл байдалд анхан шатны тусламжийг үүнээс өөр аргаар үзүүлэх боломжгүй бол хэрэглэхээс өөр яах вэ?
Үр дүнтэй аргыг ашиглахыг зөвлөж байна. Харамсалтай нь ямар тохиолдолд ямар арга илүү үр дүнтэй байх нь тодорхойгүй. Зөвхөн өөр дээрээ л туршиж үзэж байж дадлага, мэдлэг олж авдаг нь харамсалтай.
2. Хүүхдэд айдастай нүүр царай үзүүлэхгүй байх. Хүүхэд энэ нүүрний хувирлын гинжин урвалд орж бүр айж болно, өөрөөр хэлбэл хоолой агших аюултай юм.
3. Хахсан зүйлийг өөр хоол хүнсээр цааш явуулахыг оролдохгүй байх Том болж байгаа хүүхдэд хооллох зөв соёлыг суулгах хэрэгтэй. Хоолоо идэхдээ багаар халбагадаж удаан зажилна, ширээний ард дэмий зүйл ярих нь зохимжгүй бас аюултай гэдгийг нь хэлж ойлгуулаарай. Хэрвээ бага насны хүүхэд бол хоолыг нь жижиглэнэ, шаардлагатай бол блендерээр ч буталж өгөх хэрэгтэй. Мөн хүүхдийн тоглоом жижиг эд ангиас бүрдэж байгаа эсэхэд анхаарал тавь. Хэрвээ дээрх зөвлөгөөг баримталж чадвал хүүхдийг аюулаас бага ч гэсэн хамгаалж чадна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна