Ирэх оны хоёрдугаар сарын 7-14-ний хооронд БНХАУ-ын Харбин хотноо 9 дэх удаагийн Азийн өвлийн наадам болно.
Энэ удаагийн наадам нь 6 спортын 11 төрлийн 64 зай ангилалд 34 орны баг тамирчид өрсөлдөнө.
Монгол Улсаа төлөөлж спортын 9 төрөлд ( Биатлон, тэшүүр, Шорт трек, уран гулгалт, кёрлинг, цана, уулын цана, снөүборд) 80 гаруй тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна