2025/02/02

ОХУ-д Монголын багш нарыг бэлтгэж эхэлжээ

info@inder.mn
2025/01/22

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад Монгол Улсаас багш мэргэжлээр суралцах хүсэл сонирхолтой залуусыг мэргэжлийн дагуу бэлтгэж эхлээд байна. Тодруулбал, Буриад улсын Багшийн коллежид өнөөдрийн байдлаар 69 оюутан суралцаж байна. Үүний 45 нь нэг болон хоёрдугаар дамжаанд суралцаж байгаа бол 24 нь орос хэлний бэлтгэл ангид суралцаж байна.

Өнгөрсөн онд, Булган аймагт болсон "Алтаргана" олон улсын 15 дугаар наадмыг зохион байгуулах үеэр, Орхон аймгийн Засаг дарга асан н.Батжаргал багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудлаар ярилцаж тохирсон. Энэ дагуу Орхон аймгаас 12 орос хэлний багш Улан-Үд хотноо Буриадын Бүгд найрамдах улсын Багшийн коллежид мэргэжил дээшлүүлээд байна. Энэ мэтээр тус коллеж монголын багш мэргэжилтнийг бэлтгэн сургахад хамтран ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна