2025/02/11

БОЛОВСРОЛЫН САЙД ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН РЕКТОР А.В.ДАМДИНОВ ТЭРГҮҮТЭЙ ТУС СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

info@inder.mn
14 цаг 58 минутын өмнө

Боловсролын сайд П.Наранбаяр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын их сургуулийн ректор А.В.Дамдинов тэргүүтэй тус сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар "Монгол, Оросын ректоруудын чуулга уулзалт"-ын зохион байгуулалт, оролцогчдын талаар санал солилцов.

Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков нарын өнгөрсөн аравдугаар сард хийсэн уулзалт болон Монгол-Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 26 дугаар хуралдааны мөрөөр талууд "Монгол, Оросын ректоруудын чуулга уулзалт"-ыг зохион байгуулахаар тохиролцсон. Үүний дагуу Монголын талаас Шинжлэх ухаан, технологийн их сургууль, ОХУ-ын талаас Бүгд Найрамдах Буриад Улсын их сургууль тус чуулга уулзалтыг энэ оны долоодугаар сард Буриадын Улан-Удэ хотноо хамтран зохион байгуулахаар бэлтгэж байна.

Түүнчлэн талууд оюутан солилцоог идэвхжүүлж, Монголд суралцах буриад иргэд, Буриадад суралцах монгол иргэдийн тоог нэмэгдүүлэхэд харилцан анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна