2025/02/11

“МОНГОЛ ХЭЛ ШИНЖЛЭЛ” НАЙМАН БАГЦ ТӨСӨЛ

info@inder.mn
14 цаг 49 минутын өмнө

Боловсролын сайд П.Наранбаяр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс 2025-2027 онд хэрэгжүүлэх хэл шинжлэлийн сургалт, судалгааны “Монгол хэл шинжлэл” найман багц төсөлтэй танилцлаа.

Төслийн хүрээнд олон улсын жишгийн дагуу “МУИС-Толь бичиг” буюу их сургуулийн монгол хэлний тайлбар толь, нутгийн аялгууны мултимодель толь бичиг, хүүхдэд зориулсан, түвшин ангилсан тайлбар толь бичиг, зохиолч Д.Нацагдоржийн зохиолын хэлний толь бичиг, хайлтын системийг анх удаа бүтээхээр төлөвлөжээ. Мөн хэл шинжлэлийн судалгааны ололтод тулгуурласан монгол хэлний бүрэн хэл зүй, гадаад хүн, монгол үндэстэн, гадаад улсад төрж, өсөж буй монгол хүүхдэд зориулсан иж бүрэн сурах бичгийг олон улсын стандарт, аргачлалын дагуу зохиох аж.

Энэхүү төслийн багц тус бүрд өөр өөр газраас санхүүжилт татахаар холбогдох байгууллагуудад танилцуулж буй талаараа төслийн ахлагч, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар ярив.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна