2025-02-13, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16
Аргын тооллын: 2025-02-13, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 8:02-18:11
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Барилдлага:
Аргын тооллын 2 сарын 13, Бархасбадь гараг. Билгийн тооллын 16, Өвлийн адаг сарын 6 цагаан мэнгэтэй, их морь одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:02-18:11. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна