2025/02/20

Фото сурвалжилга: "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг өдрийг хүртэл үргэлжилнэ

info@inder.mn
2025/02/14

“Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч 50 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Нийслэлийн Засаг даргын санаачлагаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн худалдаа нь ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор хотын А бүсэд түрээсийн төлбөргүйгээр оролцох боломжтойгоороо онцлог юм. Тодруулбал, өнгөрсөн жил тус үзэсгэлэн худалдаагаар нийт 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, мөнгөн урсгалыг дотоодын эргэлтэд оруулсан бөгөөд 230 мянга гаруй иргэд үйлчлүүлжээ. "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа нь хоёрдугаар сарын 27-ныг хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт үргэлжилнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна