2025/02/22

БОЛОВСРОЛЫН САЙД ERASMUS+ RETEACH ТӨСЛИЙНХӨНТЭЙ УУЛЗЛАА

info@inder.mn
Өчигдөр 13 цаг 11 минут

Боловсролын сайд П.Наранбаяр Европын холбооны “Erasmus+Reteach” төслийн ерөнхий зохицуулагч Отгонтэнгэр их сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Erasmus+ Reteach төсөл нь "Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх" зорилготой. Боловсролын яамны зүгээс багш бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах Erasmus+ Reteach төслийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Сайд П.Наранбаяраас төслийн ерөнхий зохицуулагчийн идэвх санаачилгатай ажиллаж байгааг онцлон тэмдэглээд мэргэжлийн мэдлэг, чадвартаа эзэн болсон багш бэлтгэхэд онцгой анхаарч, их сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллахыг зөвлөв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна