Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзан Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.
Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг олон жилийн түүхтэй Монгол, Туркийн харилцааны түвшнийг ахиулж, Стратегийн түншлэлд хүргэсэн онцлог цаг үед Элчин сайдаар томилогдсон Башак Гэнч Юксел-д баяр хүргэж, амжилт хүсэв.
Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааг хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан, нийтлэг зорилтын хүрээнд улам бүр гүнзгийрүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх уламжлалт хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Эх сурвалж: ГХЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна