2025/03/14

Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ

info@inder.mn
9 цаг 55 минутын өмнө

Улсын хэмжээнд музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд буюу 2025 оны 03 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж, бүх насныханд  үнэ төлбөргүй үйлчиллээ.

Энэ жилийн онцлог нь монголын уламжлалт баяр, сар шинийн өдөр Чингис хаан Үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, Эзэн Богд Чингис хааны Алтан хөрөг, Шүтээн их Цагаан туг, төрийн Хасбуу алтан тамгыг бүтээн залсантай холбоотойгоор музейг зорин ирж хүндэтгэл үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгч ихтэй байв.

Нээлттэй өдрүүдээр нийтдээ тус музейгээр 10175 хүн үйлчлүүлснээс том хүн 3983, хүүхэд 2910, оюутан 1945, ахмад настан 1303, тусгай хэрэгцээт иргэд 34 тус тус үйлчлүүлсэн байна.

Чингис хаан Үндэсний музейн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ дээрх өдрүүдэд  ажиллаж “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрүүд, музейгээс эрхлэн гаргаж буй ном, бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэж тайлбар танилцуулга хийж үйлчиллээ. Мөн түүх, археологи, соёл судлалын чиглэлээр суралцаж буй мэргэжлийн ангийн оюутнуудад нээлттэй сан хөмрөг арга хэмжээний хүрээнд музейн сургалт, сурталчилгааны сан хөмрөгийн үзмэрүүдтэй танилцуулахын зэрэгцээ сэргээн засварлах лабораторийг танилцуулж, зарим нэгэн  тоног төхөөрөмж дээр практик дадлага хийлгэн зорилтот бүлэг болох оюутнуудад үйлчилж мэргэжлийн чиг баримжаа олголоо гэж уг музейн хэвлэлээс мэдээллээ..



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна