2025/05/14

Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

info@inder.mn
6 цаг 11 минутын өмнө

Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ёроолд хүртэл тархсан гэж судлаачид үзэж байна. Томоохон хуванцар эд зүйлс эвдэрч бутран 5 мм болон түүнээс жижиг үртсүүд үүссэн нь бичил хуванцар юм.

Ийм хуванцрыг загас бусад амьтад залгин далайн эко системд хор аюул тарих эрсдэл ихсэж байна. Японы далай болон хөрс судлал, технологийн агентлаг, дэлхийн бусад хүрээлэнгийн мэргэжилтнүүд хамтран бичил хуванцрын тархалтыг тандах хүрээнд 1885 станцаар цуглуулсан дээжийг шинжилжээ. Тэд сүүлийн 10 жилд цуглуулсан мэдээлэлдээ тулгуурлаж 0,1 мм-ээс жижиг хуванцар гадаад далайн усны гадаргаас хамгийн гүн ёроолд хүртэл бүхэлд нь тарсан гэж дүгнэжээ.

Далайн гүн рүү живж шигдэх хүртлээ удах ийм хуванцрууд маш удаан хугацааны туршид далайн экосистемд хор аюул тарихыг судлаачдын бүлгүүд анхааруулж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна