2025/12/02

Уриалга-Мэдэгдэл

info@inder.mn
6 цаг 9 минутын өмнө

 
Оюуны өмчийн харилцаа нь улс орны хөгжил, нийгмийн төлөвшил, эдийн засгийн дэвшилд онцгой үүрэгтэйг бүгд мэднэ. Оюуны өмчийн хөгжил нь зөвхөн урлаг соёлоор хязгаарлагдахгүй, iT мэдээллийн технологи, Ai хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн салбарт чухал ач холбогдолтой юм.

Бид шинэ түвшинд гарч дэлхийтэй нийцэхгүй бол гадаад улсуудаас монгол хүний оюуны хөдөлмөрийг зүй бусаар ашиглах үзэгдэл улам ихсэж байна. Энэ нь бүтээгч авьяастнууд шантарч цөхрөх, шинэ залуу авьяастнууд бүтээн туурвиж, гэгээрүүлэхээс дайжиж амьдралын шаардлагаар зөвхөн гүйцэтгэн баясгах чиглэлд анхаарах нь нэмэгдэх нөхцөлд хүргэж байна. Улмаар эл нөхцөл байдал нь уран бүтээлийн өрсөлдөөн, чанар буурах, соёлын доройтолд хүрэх эрсдэлийг бий болгож байгаа юм.

Оюуны өмчийг хүндлэх үзэл соёлын салбараас эхлэх ёстой.
✅ “Зохиогчийн эрхийн тухай” хуульд заасны дагуу Үгтэй болон үггүй хөгжмийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий Хамтын удирдлагын байгууллага болох Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг - МОSCAP-аас уран бүтээлийн бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлж, Дэлхий даяар зохиогчдын эрхийг хамгаалж, ашиг сонирхлыг нь дэмждэг тэргүүлэгч байгууллага болох CISAC - International Confederation of Societies of Authors and Composers-ийн бүртгэлийн нэгдсэн системд оруулах ажлыг хэрэгжүүлж байна.

✅ Соён гэгээрүүлэгч яруу найрагч Загдын Түмэнжаргалын уран бүтээлийн бүртгэлийг олон улсын стандартаар шинэчилж байгаа болно. Энэ ажлын хүрээнд З.Түмэнжаргалын бүтээлийг өөрийн урын сандаа ашигладаг уран бүтээлчид Та бүхнийг зохиогчийн эрхийг нь албан ёсоор (2018, 2024 онуудын 10211, 9871, 9872... зэрэг гэрчилгээгээр) эзэмшдэг гэр бүлийнх нь төлөөлөлтэй хамтран ажиллаж, бүртгэлд хамрагдахыг уриалж байна.

✅ Энэхүү алхам нь урлаг соёлын салбараа хөгжүүлэн хамгаалах их үйлсийн эхлэл бөгөөд Та бүхний ирээдүйдээ оруулах хувь нэмэр болно.

✅ Эхний ээлжинд Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг – МОSCAP-ийн бүртгэлд шинэчлэн бүртгүүлсэн дараах 50 дууны бүтээлийг танилцуулж байна (Коммент харна уу).

⚠️ Жич: Зохиогчийн эрхийг дээдэлж, тодорхой хугацаанд бүртгэлд хамрагдаагүй уран бүтээлчидтэй ирээдүйд хамтран ажиллах боломж хязгаарлагдах болохыг анхаарна уу!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна