2025/12/05

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ IX ХУРАЛДААНААР 2026 ОНЫ ТӨСВИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД БАТАЛЛАА

info@inder.mn
1 цаг 51 минутын өмнө

Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан 12 дугаар сарын 04-ны өдөр 95.8 хувийн ирцтэйгээр хуралдаж аймгийн 2026 оны төсвийг хуулийн хугацаанд баталлаа.

Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх, мөн аймгийн 2026 оны төсөв, Хүний нөөцийг дэмжих, Оюунлаг Дундговь дэд хөтөлбөрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах, 2026 онд иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн явцыг хэлэлцээд 91,7 хувьтай буюу “Үр дүнтэй”, аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэхэд 92.1 хувийн биелэлттэй буюу “Үр дүн гарсан” гэж тус тус хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар дүгнэлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааныг зарлан хуралдуулж Дундговь аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна