2025/05/20

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТААР ЭХЭЛЛЭЭ

info@inder.mn
6 цаг 11 минутын өмнө

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2025 оны А/134 дүгээр Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 100 аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүний сургалтыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав нээж үг хэлэв.

Удирдах бүрэлдэхүүний сургалтын нээлтийн арга хэмжээнд Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангийн захирагч, Бригадын генерал Б.Ууганбаяр, НОБГ-ын  дэд дарга дэд хурандаа, Э.Батбаяр, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга О.Батмөнх, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг, Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ц.Амгалан-Энх нар болон бусад удирдах бүрэлдэхүүн оролцлоо.

Хөтөлбөрийн дагуу “Гамшгийн нөхцөл байдал, удирдлага зохион байгуулалт” сэдвээр  Бригадын генерал Б.Ууганбаяр, “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг ” сэдвээр, НОБГ-ын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга дэд хурандаа Э.Батбаяр, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо” сэдвээр Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар, “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах аргачлал ” сэдвээр ахлах мэргэжилтэн, хошууч А.Балжинням нар сургалт зохион байгуулж 100 байгууллагын, 350 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг нь 5 дугаар сарын 20-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд зохион байгуулагдах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна