2025/05/16

Зэсийн үнэ тонн тутамд 85 ам.доллароор өсөж, арилжаалагджээ

info@inder.mn
7 цаг 17 минутын өмнө

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний 2025 оны 05 дугаар сарын 14-ний арилжаагаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай, 5000 НМТ /нойтон метр тонн/ 4530 ХМТ /хуурай метр тонн/ баяжмалыг 2087.41 ам.долларын доод үнэтэйгээр дуудлага арилжаанд орууллаа.

Тус арилжаанд оролцогчдоос ирүүлсэн өрсөлдөөнт захиалгын үр дүнд зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 85 ам.доллароор өсч, нийт 9,841,017 ам.доллароор амжилттай арилжаалагдлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна