2025/05/28

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

info@inder.mn
22 цаг 50 минутын өмнө

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймгийн Хатгал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Булган аймгийн Булган, Дархан-Уул аймгийн Дархан сумдын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст халж Монгол-Алтайн уулархаг нутгаар +9...+14 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +16...+21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говь, талын нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +28…+30 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, цасан шуурга шуурна. 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. 28-нд нутгийн зарим газраар, 29-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нөөс нутгийн хойд хэсгээр эрс сэрүүсэж, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 31-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.

Гал түймэр:

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр баг "Нисэх онгоцны буудал" явах замд /аймгийн төвөөс зүүн зүгт 6 км/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Fit” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн эзэмшлийн 2х2 хэмжээтэй түлшний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 6 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 13:11 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4 метр хашаа, 2х4 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5х4 метрийн хэмжээтэй байшин, 4х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 17:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 22:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн эзэмшлийн 2х3 метрийн хэмжээтэй түлшний амбаар шатаж  байсныг ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 5 дугаар хороонд нойл шатаж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 01:38 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, аймгийн Онцгой байдлын газар, Мандал сум дахь 19 дүгээр анги, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, 40, 05 дугаар ангийн алба хаагчид, Ерөө, Мандал сумын Мэргэжлийн ангийнхан, Байгал орчны газар, Мандал сумын эмнэлгийн ажилчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.23-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр 2 дугаар баг “Хэвэнгийн тасархай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд  зүгт 303 км, сумын хойд зүгт 130 км/ 05.26-ны өдрийн 12:45 цагт firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn сайдад дулааны цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар анги, Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн тусгай хамгаалалттай газрын Байгаль хамгаалагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байнна. 

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон баг “Бодончийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 360 км, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км/ 05.26-ны өдрийн 12:32 цагт firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn сайтад дулааны цэг илэрсэн тухай мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас хүлээн авсан. Мөн өдрийн 17:02 цагт Үндэсний аврах бригадын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг "Буурлын даваа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, Ерөө сумаас баруун урд зүгт 150 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 65 км орчим/-д гал түймрийн дулааны цэг 05.26-ны өдрийн 02:43 цагт firms.modaps.eosdis.nasa.gov сайтад илэрсэн дулааны цэгийг мөн өдрийн 10:25 цагт Зэвсэгт хүчний "Ми 171" нисдэг тэргээр тандалт хийж илрүүлсэн. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, аймгийн Байгаль орчны газраас Байгаль орчны улсын хяналтын байцаагчид түймрийн голомтод очиж унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Мандал сум Түнхэл 5 дугаар баг "Итэм нэмэхийн" даваа гэх газар /мандал сумаас зүүн урд зүгт 150 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 385 км/ firms.modaps.eosdis.nasa.gov сайдад дулааны цэг илэрч, Зэвсэгт хүчний “Ми 171” нисдэг тэрэгтээр тандалтын нислэг үйлдэж ойн түймэр гарсан байгааг 05.26-ны 19:50 цагт илрүүлсэн. Тус түймрийн голомт руу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар гарсан ойн түймрийг унтрааж буй бүлгээс алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа 111-р ангийн нисдэг тэргээр 05.27-ны өдөр тээвэрлэж хүргэхээр ажиллаж байна. 05:09 цагт НОБГ-ын алба хаагчид Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу хөдөлгөөн үйлдсэн.

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Минжийн даваа” гэдэг газар /төв аймгийн төвөөс хойд зүгт 420 км, Мандал сумын төвөөс зүүн урд зүгт 200 км/ ой, хээрийн түймэр гарч байсныг 19:50 цагт Зэвсэгт хүчний “Ми 171” нисдэг тэрэгтээр нислэг үйлдэж илрүүлсэн. Тус түймрийн голомт руу Төв аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Эрдэнэ сум дахь ЭХАБүлгийн алба хаагчид, Эрдэнэ сумын Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна