Баянгол дүүргийн 11, 22, 23, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх 1.6 км урт авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна. Уг авто замын нэгдүгээр хэсгийн ажил болох 620 метр авто замыг хааж, шинэчилнэ. Тодруулбал, “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх замыг тавдугаар сарын 27-ны оройн 22:00 цагаас хааж, тавдугаар сарын 29-ний өглөөний 06:00 цагт нээнэ. Замыг хаах хугацаанд авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймээс иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна