2024/05/06

Чингис хаан аргалчны дүрээр тодорлоо

info@inder.mn
2018/10/30

“Аргалын үйлдвэр Чингисхааны үйл хэрэгтэй маш том холбоотой” хэмээн их хаан маань эхний айлдвараа айлдав. Аргал дотроо 400 гаруй төрлийн эмийн ургамал агуулдаг. Тэдгээр нь хүний биед байгаа 300 гаруй вирусыг устгах чадвартай гэдгийг ч давхар дурьджээ.

Магнайбаярын Баасанжаргал гэдэг залуу 1-р ангид байхаасаа л ЧИНГИСХААН-аар өвчилж, дунд ангидаа хамтлаг байгуулж, “Чингисийн домог” шүлгээр реп дуу хийж, үглэдэг байжээ. Түүхийн хичээлээс Чингис хааны түүхэнд л хамгийн их дуртай. Дунд сургуулиа төгсөөд найруулагч болохоор шийдэж, КУДС-д Б.Мөнхдорж багшийн ангид орж суралцжээ. Эдүгээ 29 настай тэрээр 2033 хүртэл өөрийгөө бэлдэж Монгол улсыг хаант засаглалтай болгон өөрөө хаанаар тодрох хүсэлтэй юм байна. Ийнхүү их хаан маань Архангай аймгаас тодрох бололтой. Уг нь хэдхэн жилийн өмнө Өвөрхангай аймгаас тодрох тун дөхсөн юмсан. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна