2025/08/28

БАРИЛГЫН САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛНА

info@inder.mn
2025/08/21

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан Барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулан, нийтэд мэдээлэх үйл ажиллагааг 2025 оны есдүгээр сарын 05-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулна.

Барилга угсралт, зураг төсөл, өргөх байгууламж, барилгын материал үйлдвэрлэл, нийтийн аж ахуйн салбарын аж ахуйн нэгж байгууллагууд Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 140 дүгээр тушаалаар батлагдсан "Барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журам"-ын дагуу материалаа бүрдүүлэн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Барилгын хөгжлийн төвийн 307 тоотод эсвэл info@barilga.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

☎️Холбоо барих утас: 99249776

https://barilga.gov.mn/news/68941660f72b68fdb93a7de5




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна