Спорт өдөрлөгийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Скаутын Холбоо, 29-р сургууль болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар дэмжин ажиллалаа.
Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээний үеэр 29-р сургуулийн сурагчид “Тамирчны алдар” дууг дохионы хэлээр дуулж, Өсвөрийн парламент хөтөлбөрийн 2022 оны төгсөгч Л.Жавхланттөгс, П.Нямгэрэл нар хөтөлбөрийн сүлд дууг дуулж мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Өдөрлөгт төгсөгчид дараах байдлаар байр эзэлсэн бөгөөд нийт багийн онооны дүнгээр 2022 оны төгсөлт тэргүүлж “Шилжин явах цом”-ын эзэд боллоо.
Сагсан бөмбөг /эр/
I байр - 2023-2
II байр - 2022-1
III байр - 2022-2
Сагсан бөмбөг /эм/
I байр - 2024
II байр - 2021
III байр - 2022
Волейбол
I байр - 2022-2
II байр - 2021
III байр - 2024-4
Мөн Буухиа тэмцээнд 2023 оны төгсөгчид, сагсан бөмбөгийн ур чадварын тэмцээнд 2021 оны төгсөгч Эрхэмжаргал, волейболын төрөлд 2024 оны төгсөгч М.Энгүүн нар тус тус тэргүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна