2025/12/02

448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА

info@inder.mn
2025/11/24

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар  19.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 448.0 мянган тонн эрчим нүүрс хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. 

Үүнд:

Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 128.0 мянган тонн эрчим хүчний нүүрс тонн тутмыг 43.90 ам.доллароор арилжаалж 5.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 256.0 мянган тонн эрчим хүчний нүүрс тонн тутмыг 43.90 ам.доллароор арилжаалж 11.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс тонн тутмыг 43.90 ам.доллароор арилжаалж 2.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна