2025/05/10

Бензин, Хайбрид төрлийн Пикапуудад баяртай гэж хэлэх цаг тун удахгүй.

info@inder.mn
2018/11/27

Лос Анжелес Мотор шоуны үеэр Rivian компани олныг алмайруулсан R1T гэх цахилгаан пикапыг танилцууллаа.

Тесла Модел 3 загвараас хойш гарч байгаа уулга алдам шинэ сегмент юм. Түүний хүчин чадал үнэхээ гайхамшиг, Нэг цэнэглэлтээр 640 км зайг туулна. Ачна, чирнэ гээд л яг л трак шиг чадвартай.

Дотроо 3 хувилбартай түүний хамгийн том батэрэйтэй нь 180 кВц. Бас арай жижиг 105, 135 кВц-ын хувилбар ч бий. Үнийн хувьд $60К орчим америк доллараас эхэлнэ. 

Худалдаанд 2020 оноос гарна. Харин урьдчилж захиалга өгөхийг хүсвэл $1000 долларын барьцааг сайтаар нь өгөх аж.

Хүчин чадлын хувьд ярих юмгүй. Трак ангилалдаа гайхалтайд тооцогдоно. Аргагүй л дээ. Цахилгаан мотор нь дугуй бүртээ байрласан бөгөөд 560-1120 Нм эргүүлэх хүчийг гаргана. Зууг 3 секундэд авна гээд л супер машины чадвар түүнд байна.

Бодоод үз л дээ УБ-Замын үүд хүртэл ганц цэнэглээд л очих нь байна шд ээ. 180кВц x 110 төг/кВ=19800 төгрөг. Гайхалтай биш гэж үү?

560 Нм эргүүлэх хүчийг суперкарууд л гаргадаг. Тоноглосон Жи, Рэнж Ровер энэ мушгих хүчинд арай гэж хүрнэ. Суперкарууд бол 1120 Нм эргүүлэх хүчийг гаргах гэж лав л 61000$ байтугай тоноглол шаардана.

Тэгэхээр Rivian-д ийм боломж байна, харин таны сонголт л үлдлээ дээ...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна