2019 оны эхний улирлын байдлаар Хятадын “Huawei” брэндийн борлуулалт 17 хувиар өсчээ. Улмаар жилийн өсөлтийн дүнгээр 50 хувийн өсөлтийг үзүүлж, АНУ-ын “Apple” компанийн “iPhone” брэндийг гүйцжээ. Энэ нь Хятадын зах зээлээс “iPhone”-ийг шахах бодлого болон “Huawei” брэндийн утасгүй цэнэглэгч, дэвшилтэт камер зэрэг хэрэглэгчдийн анхаарлыг татсан бүтээгдэхүүний үр дүн аж. Хятадын брэндүүд Зүүн Өмнөд Ази, Энэтхэгийн зах зээлд хөлөө олсныхоо дараа Европыг чиглэх болжээ. Хятадын өөр нэг брэнд “Xiaomi” ухаалаг утасны хувьд Энэтхэгийг эс тооцвол олон улсад борлуулалт буурч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна