2025/05/10

Боловсролгүй удирдагчдын жагсаалтад Монгол Улс эрэмбэлэгдэх үү

info@inder.mn
2017/05/23

Төрийн тэргүүн заавал боловсролтой байх ёстой юу. Дэлхийн удирдагчдын боловсролоор Монголын Төрийн тэргүүнд нэр дэвшигчдийг далайлгаж эхлэв. Зүй нь одоогийн нэр дэвшигчдийн нэг нь бүрэн дунд боловсролтойгоо шууд зарласан бол нөгөө нь хэд хэдэн сургуулийн босго давсан ч, эцсийг нь үзэж чадаагүй гэмтэй. Улмаар өөрт нь байгаа гэх диплом хуурамч эсэх нь эргэлзээтэй. Ийм үед АНУ-гийн үе үеийн Ерөнхийлөгчдийнх нь 80 хувь нь өндөр боловсролтой байсан мэдээлэл хөвөрч, хөөрхий нэр дэвшигчдийг нүүр хийх газаргүй болгох аж. Алсын Америкаас илүү Монгол Улсын мөнхийн хоёр хөршийн удирдагчдын боловсролыг нэн тэргүүнд авч үзье.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин. Тэрбээр тагнуулч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Ленинградын улсын их сургуулийн Хууль зүйн факультетийг Хуульч мэргэжлээр суралцан төгссөн нэгэн. Суралцах хугацаандаа Герман хэлийг давхар эзэмшсэн гэх мэдээлэл намтрыг нь чимдэг. Харин урд хөршийн удирдагч Си Зиньпин Бээжингийн Цинхуа их сургуулийг химийн инженерийн ангид суралцаж төгссөн нэгэн аж. Хожим улс төрийн карьераа эхлүүлсний дараа Цинхуа их сургуулийн дэргэдэх Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухааны их сургуульд Марксист философи, үзэл суртлын боловсрол судлан хууль зүйн докторын зэрэг хамгаалжээ. Түүний энэхүү зэрэг хамгаалсан сэдэв бол хуульч эмч улс төр, удирдлага, хувьсгалын түүхийн салбарыг хамарсан хэмээн мэргэшил тайлбарлагчид хэлэх нь бий. Ямартай ч урд болоод хойш хөрш маань ч боловсролыг шалгуур үзүүлэлтээ болгодгийн жишээ нь энэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна