2024/11/26

Дэлхийн шилдэг баритон Э. Амартүвшин өнөөдөр “Ардын жүжигчин” цол хүртэнэ

info@inder.mn
2021/11/24

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч дуучин Э.Амартүвшинг өнөөдөр /2021.11.24/Ардын жүжигчин цол тэмдгээр шагнахаар болжээ.

Монголын сонгодог урлагийг дэлхийн томоохон тайзнаа тамгалж яваа монголынхоо бахархал болсон тэрээр 2004-2009 онд Соёл Урлагийн Их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлаган дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос Сонгодог урлагийн гараагаа Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас эхэлсэн юм.

Дуурийн дуучин Э.Амартүвшин энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртжээ.

Тэрээр энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байсан.
2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.

25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан тэрээр 2016 оноос эхлэн дэлхийн томоохон 10 гаруй театруудтай гэрээ байгуулан ажиллаж 2021 онд дэлхийн “ Шилдэг Баритон” дуучнаар шалгарсан Монголын бахархалт дуучин юм.

Дэлхийн шилдэг баритон хоолойтон тэрбээр ирэх сард Лондон хотноо “Набукко” дуурийн гол дүрд тоглох аж. Тодруулбал, Лондон хотын “Royal Opera House”-т арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 23-ны өдрүүдэд гол дүрд дуулахаар болжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна