ХӨГЖЛИЙН ХАРАНДАА ЭКСПО 2021 ОРОЛЦОГЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА.
Зорилго:
Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэхэд оршино.
Зорилт:
• Хүүхдүүдэд эерэг хандлага сэтгэлгээг төлөвшүүлэх
• Хүүхдүүдийн өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хөгжүүлэх
• Хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа хариуцлагатай байгууллагуудыг хүүхэд, эцэг эхтэй холбох
Санаачлагч:
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Зохион байгуулагч:
• “Вип Ньюс Сэтгүүл” ХМБ
• Нийслэлийн 9 дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс
ЭКСПО ДАРААХ ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
• Хүүхэд гэр бүлийн хөгжлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд /Монголын хүүхдийн ордон, урлан бүтээх төв, найрамдал зуслан г.м/
• Хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд
• Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
• Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага
• Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан
• Өдөр өнжүүлэх төв, сайн дурынхны клуб, хөдөлгөөн
• Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
• Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд
• Хүүхдийн үүсэл санаачилгын байгууллагууд
Экспод оролцох байгууллагууд дараах мэдээллийг бүрдүүлж 2021 оны 12 сарын 03-ны дотор Munkhgerel12@gmail.com хаягаар ирүүлнэ үү
Бүрдүүлэх мэдээлэл:
1. Лого зураг / нягтаршилтай/
2. Ковер зураг дээр / нягтаршилтай, хөндлөн/
3. Ковер зураг доор / нягтаршилтай, хөндлөн/
4. Бусад ашиглаж болох зургууд
5. Байгууллагын танилцуулга
Үүнд: Байгууллага үүсэн байгуулагдсан огноо, үйлчилгээний төрөл, онцлох үйлчилгээ, давуу тал, онцлог мэдээлэл
6. Фейсбүүк хуудас
7. Хаяг /салбарын хаяг/
8. Холбогдох утас
9. Цахим шуудангийн хаяг
10. Веб сайт
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна