Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 14-нд дуусна. Тиймээс Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаасбүртгэлийн явц болон элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг тодруулсан юм.
ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ И-МЭЙЛ ХАЯГААР БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
Энэ жил 40 мянга орчим элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Өнөөдрийн байдлаар цахим бүртгэл 88 хувьтайүргэлжилж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, бүртэл хэвийн явагдаж байна гэдгийг албаныхан хэлж байна. Мөн жил бүршалгалтын бүртгэл дуусах үед цахим системийн ачаалал ихэсдэг. Бүртгэлээ хийлгэж амжаагүй сурагчид мааньдутуу, дулимаг мэдээлэлтэй орж ирэх нь олонтаа байдаг. Тиймээс онлайн бүртгэлд хамрагдахаасаа өмнөэлсэлтийн ерөнхий шалгалтын журамтай танилцаж, шаардлагатай мэдээллүүдээ олж аваарай гэдгийг сануулжбайна.
Тухайлбал, тухайн элсэгч www.eec.mn хаягаар орж бүртгүүлэхдээ зөвхөн өөрийнхөө и-мэйл хаягаарбүртгүүлнэ. Харин шалгалтын төлбөрөө эцэг эх, асран хамгаалагч нарын картаар төлж болно. Гол нь картэзэмшигчийн зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Мөн шалгуулагчид нь бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлийндугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч, ЭЕШ өгөх хичээлээ өөрөө нэмэх боломжтой. Харинхичээл солих болон хасах боломжгүй.
Бүртгүүлэхдээ чанартай зураг оруулах шаардлагатай гэдгийг анхааруулжбайна. Хэрвээ тухайн элсэгчийн хувийн мэдээлэл алдаатай байвал бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөсургуулийнхаа сургалтын менежерээр дамжуулан БСШУСЯ-ны мэдээллийн системд засуулах шаардлагатай. Харин өмнөх оны төгсөгчид, БҮТ-д хандан мэдээллээ засуулах боломжтой гэж байна.
БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ ШАЛГАЛТ ТУС БҮР 5800 ТӨГРӨГ
ЭЕШ-ын хураамж өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тухайлбал, шалгалт тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай байна. Цахим бүртгэлээ хийсэн сурагчид маань шалгалт өгөх байр, анги танхим, суудлынхаа хуваарийг баталгаажуулсан хуудас буюу суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаарболон нууц үгийг ашиглан ирэх сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой гэв.
Түүнчлэнгадаадад ерөнхий боловсрлын сургууль төгссөн хүүхдүүд БСШУСЯ-нд очиж төгссөн сургуулийнхаа сертификат, боловсролын гэрчилгээгээ дүйцүүлээд, БҮТ-д хандан цахимаар бүртгүүлж болно. Харин тусгай сургуулийнсурагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн тус төвд хандан бүртгэлээ хийлгэнэ гэв.
ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?
Элсэгчдээс ихэвчлэн ямар зураг оруулах вэ, төлбөрөө хэрхэн хийх, суудлын хуваариа хэзээ харах вэ гэх зэрэг асуултууд ирж байна. Мөн хувийн мэдээлэл засварлуулах, шалгалт өгөх газраа солиулах, шалгалтын хураамжаа эргүүлэн авах, давхардуулсан төлбөрийн буцаалт хийлгэх зэрэг өргөдөл гомдол ирж байгаа ажээ. Боловсролын үнэлгээний төвийнхөн ЭЕШ-тай холбоотой өргөдөл, гомдлыг бичгээр хүлээн авч, шийдвэрлэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна