2024/11/26

ЗГ: Ирэх 8-9 хоногт Эрээн боомтод хуримтлагдсан бүх чингэлгийг татаж авч дуусгана

info@inder.mn
2022/01/19

Шууд: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа 

Цагаан сарын баяраа гэр гэртээ тэмдэглэхийг засгийн газраас албан ёсоор уриалж байна. Омикрон хувилбар өндөр настан, хүүхэд багачуудад хүнд тусаж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар буй. Тэгэхээр цагаан сараар цахим золголт хийхийг уриалж байна.

Замын-Үүд, Эрээн боомттой холбоотой мэдээллийг Шадар сайд өгсөн. Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэх талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсэд хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-н хүртэл онцгой дэглэм тогтоосон.

Эрээн боомтын гаалийн баталгаат талбайд хуримтлагдаад байсан 985 чингэлгээс найм хоногийн хугацаанд 433 чингэлгийг татан авсан.

Эхний өдөрт 23 чингэлгийг татаж авч байсан бол сүүлийн өдрүүдэд 60-65 болж нэмэгдсэн. Үүнээс үзвэл ирэх 8-9 хоногт боомтод хуримтлагдсан бүх чингэлгийг татаж авч дуусгах тухай Шадар сайд танилцууллаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна